Шууд Chart

Ховд-Улаангом чиглэлийн авто замаар зорчихгүй байхыг зөвлөж байна

2024-02-22 15:02:30

"Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас 2024 оны 02-р сарын 22-ны өдрийн 02:45 цагийн байдлаарх авто замын нөхцөл байдлын мэдээ хүргэж байна.

“Ховд АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн 21-23 дахь км буюу Ховд аймгийн Буянт сумын төвөөр дайрах хэсгээр халиа тошин үүсэж хамгаалалтын даланг даван зорчих хэсэг, хөвөө даван урсаж байна.

Иймд тус чиглэлд зорчиж буй иргэд, жолоочид, тээвэрчид та бүхнийг хариу арга хэмжээ авч дуустал зорчихгүй байхыг "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-аас зөвлөж байна.


Ховд-Улаангом чиглэлийн авто замаар зорчихгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй