Шууд Chart

Шуурхай баг Галт, Шинэ Идэр сумдын шуурхай штабтай өргөтгөсөн хурал хийлээ

2024-02-22 16:28:58

Галт суманд 1121 өрхийн 326 мянган толгой мал өвөлжиж байна. Зудын өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Отроор Хөвсгөл аймгийн 11 сумын мал тус суманд өвөлжиж байна.
Зудын хүндрэлээс шалтгаалж өнөөдрийн байдлаар 17284 мал хорогдоод байна. Зил 131-ээс өөр машин явах ямар ч боломжгүй зам харгуй хаагдсан. Малчдадаа 60 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Отрын нэг өрхөд 5 уут тэжээлийг нийлүүлээд байна.
 
Сумын давсан орлого болох 195 сая төгрөгийн 100 саяыг Засаг даргын нөөцөд тавьж, 70 гаруй хувийг хямд үнэтэй өвс тэжээл малчдад нийлүүлэх, зам даваа нээхэд зарцуулжээ. 24 сая төгрөгийн өвс, тэжээлийг одоогоор зээлээр аваад байна.
 
Засаг даргын нөөцөд 21 сая төгрөг байна. 10 тонн будааны захиалга өгсөн. 2 зил 131, 2 фургон гаргаж зам харгуй нээж, 30 тонн тэжээл захиалсан байна. Давсан орлогоос 56 сая төгрөгийг Засаг даргын нөөцөд шилжүүлж, зарцуулах боломжтой.
 
Шинэ Идэр суманд 748 өрхийн 214 мянган толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш 31 удаагийн хур тунадас бууж 32,9 мм хур тунадас буусан. Одоогоор 12 мянга орчим толгой мал хорогдоод байна. Томоохон 3 даваа, замыг нээх хэрэгтэй байна.
 
Өргөтгөсөн хурлаар
 
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4 дэх хэсгийг хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар онцгой анхаарах
- Шуурхай багаас Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс Хөвсгөл аймагт туулах чадвар сайтай 8 машин дайчилсан. Үүнээс Галт, Шинэ Идэр сумдад тус тус хуваариллаа. Төвөөс ирж байгаа машинуудын бүх шаардагдах зардлыг шуурхай штаб хариуцна. Цаг алдалгүй ИНХ-аа хуралдуулах шаардлагатай бол төсөв, санхүүгээ зудын хариу арга хэмжээндээ зарцууах хэрэгтэйг онцоллоо.
- Сум нөөцөө бүрэн зарцуулах, аймаг дэмжлэг үзүүлж нөөцөө бүрэн хуваарилах, улсын нөөцөөс хүсэх дэмжлэг нөөцийн судалгааг гаргаж танилцуулахаар боллоо.
- Шинэ Идэр суманд 60 сая төгрөг шаардлагатай. Өр үүссэн. Аймгийн Онцгой комисс дээр нэгдсэн хурал хийж эцэслэж шийдвэрлэнэ.
- Малын сэг зэм устгах ажлыг сум тус бүр дээр зохион байгуулахад ямар хүндрэл үүсэж байгаа талаар мэдээлэл бэлтгэж танилцуулахаар боллоо.
- Шинэ Идэр сумын малын хорогдол 5,3 хувь хүрсэн. 6 хувь хүрсэн тохиолдолд малын индексжүүлсэн даатгалыг судлах, даатгалын багийг газар дээр нь ажиллуулж, үнэлгээ яаралтай хийлгэхээр боллоо.
- Айл бүхэн рүү зам гаргах нь хүндрэлтэй учир эрэмбэлж нэн тэргүүнд нээх зам давааруугаа машин техникийг дайчилна. Сургуулийн 60 гаруй хүүхдийг нэн яаралтай сургуульд нь ирүүлэх арга хэмжээ авахаар болов.
- Галт суманд 50 хувийн хөнгөлөлттэй 30 тонн тэжээл аймгийн нөөцөөс өгсөн. Шуурхай баг 5 тонн тэжээл шийдвэрлэв.
- Шинэ Идэр сум өмнө нь 50 тонн тэжээл шийдвэрлэсэн. Шуурхай баг нэмж 5 тонн шийдвэрлэв. Сум, аймгийн нөөц дууссан тул санхүүгийн эх үүсвэрийг аймгийн Онцгой комисс дээр ярьж шийдвэрлэхээр тогтов.
 
Эх сурвалж: УОК

 


Шуурхай баг Галт, Шинэ Идэр сумдын шуурхай штабтай өргөтгөсөн хурал хийлээ  
Үзсэн: 672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй