Шууд Chart

Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам дагуу явган шуургатай байна

2024-02-22 16:44:54

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто замын мэдээ хүргэж байна.
 
Өнөөдөр буюу 2024 оны 02-р сарын 22 ны өдрийн 16:30 цагийн байдлаар Баруун болон хойд бүсүүдийн аймгаар үүлэрхэг Баянхонгор аймгийн нутгаар цас орж байна. А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 34,4-120 дох км-н хооронд, А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам дагуу явган шуургатай байна. Нийт нутгаар зам даваа саадгүй байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Шуурхай ажлын хэсгүүд хариуцсан авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
 
Үүнд:
 
-А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын 74-79 дахь км-т зорчих хэсэгт тогтсон цасыг авто ачигчаар цэвэрлэх ажил хийгдэж байна. “Төв АЗЗА”ТӨХК
-А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто замын Улаангом талаас 135-150 дахь км-т зорчих хэсгийн нэг урсгалын хунгарласан цасыг Авто ачигчаар цэвэрлэх ажил хийгдэж байна. “Увс АЗЗА” ТӨХК
-А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлийн 21-23 дахь км буюу Ховд аймгийн Буянт сумын төвөөр дайрах хэсгээр халиа тошин гүйж хамгаалалтын даланг даван зорчих хэсэг, хөвөө даван урсаж байна. Авто ачигч-1, Экскеватор-1, Самосваль-1, Замчин-4, ИТА-1 бүрэлдэхүүнтэй хамгаалах далангийн шороо нэмэх ажил хийгдэж байна. “Ховд АЗЗА” ТӨХК
-А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 207-210 дахь км-т зорчих хэсгийн цасыг авто ачигчаар цэвэрлэх, 146 дахь км-т халтиргаа гулгаа үүсэж мөстсөн хэсгийг гараар цохиж цэвэрлэх ажил хийгдэж байна. “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК
-А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын шуурхай ажлын хэсгийнхэн Арангатын давааны 289-287 дахь км-т замын зорчих хэсэгт тогтсон цасыг гараар цэвэрлэх, 318-321 дахь км-т замын зорчих хэсэгт нягтарсан цасыг гараар цэвэрлэх ажлууд хийгдэж байна. “Сэлэнгэ АЗЗА” ТӨХК
-А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 8-55 дахь км-т зорчих хэсэг дээр халтиргааны эсрэг бодис гараар цацах, мөстсөн цасыг гараар цэвэрлэх, А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 260-265 дахь км-т зорчих хэсэг дээр халтиргааны эсрэг бодис гараар цацах ажил хийгдэж байна. ХАБЭА-н ажилтан-1, Замчин-4, жолооч-2, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. "Дундговь авто зам" ХХК

 


Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам дагуу явган шуургатай байна  
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй