Шууд Chart

Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгджээ

2024-02-23 10:24:20

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор хол, ойрын замд гарч байгаа иргэд цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад тогтмол бүртгэгдэж байна.

Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгдэж, төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 2487 иргэний /том хүн 2179, хүүхэд 308/ аюулгүй байдлыг хангаж, 613 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Иймд иргэд хол, ойрын замд гарахдаа зорчигчдын аюулгүй байдлыг хангаж, дулаан хувцас хэрэглэл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Он гарсаар цасанд суусан нийт 166 тохиолдол бүртгэгджээ   
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй