Шууд Chart

НАТО-гийн орнуудын шумбагч онгоцууд Газар дундын тэнгист сургуулилалтад оролцож байна

2024-02-27 10:43:04

Грек, Франц, Итали, Испани, Турк, АНУ-ын нийт долоон шумбагч онгоц Газар дундын тэнгист, Сицилийн эрэгт болж байгаа НАТО-гийн хамгийн том сургуулилалтад оролцож байна. НАТО-гийн хамгийн дэвшилтэт шумбагч онгоц эсэргүүцэх сургуулилалт нь НАТО-гийн гишүүн орнуудын шумбагч онгоцны багийг далайн гадарга дээрх аливаа аюул заналхийлэлд хариу арга хэмжээ авах, маниаврлахад бэлтгэдэг ач холбогдолтой юм байна.

Энэхүү сургуулилалтад тэнгисийн цэргийн хүчнийхэн агаарын болон хуурай газрын хүчнийхэнтэй нягт уялдаатайгаар дайтах чадавхаа сайжруулах зорилгоор оролцож байна. Шумбагч онгоцууд НАТО-гийн шумбагч онгоцны командлалын хяналт дор, Канад, Герман, Грек, Турк, Их Британи, АНУ-ын тэнгисийн эргүүлийн нисэх онгоцуудын туслалцаатайгаар,  НАТО-гийн Далайд байнга байрлаг хоёр хөлөг онгоцны дэмжлэгтэйгээр,  Италийн Тэнгисийн цэргийн адмирал Паскуале Эспозитогийн командан дор сургуулилалт хийж байна.

Италийн Тэнгисийн цэргийн хүчин энэ сургуулилтыг зохион байгуулж, Августа тэнгисийн цэргийн бааз, Сигонелла агаарын бааз болон Катания боомтоос логистикийн дэмжлэг үзүүлж байна. НАТО нэн тэргүүний зорилтуудын нэг нь шумбагч онгоцны эсрэг чадавхаа сэргээх гэж тодорхойлсон байгаа. Иймээс холбоотнууд шинэ шумбагч онгоцны эсрэг чадавхаа шинэчилж байна. Газар дундын тэнгисийн Зүүн хэсэгт байрладаг НАТО-гийн хөлөг онгоцууд Оросын тэнгисийн цэргийн үйл ажиллагааг, тэр дундаа шумбагч онгоцны хөдөлгөөнийг тогтмол хянаж байдаг. Холбоотнууд мөн НАТО-гийн тэнгисийн цэргийн хүчийг олон хөлөг онгоцоор нэмэгдүүлэхээр шийдсэн. Энэ нь сургуулилалт болон нөхцөл байдлын талаарх мэдлэгт чухал ач холбогдолтой. Далайцаа мэдрэх, нөхцөл байдлаа судлах нь чухал. Технологи улам авсаархан болж, нисгэгчгүй систем рүү шилжиж байгаа ийм үед НАТО-гийн орнууд усан доорх нисгэгчгүй онгоцонд хөрөнгө оруулалт хийж байна гэдгийг Туркийн тэнгисийн хүчний дэслэгч мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн орнуудын шумбагч онгоцууд Газар дундын тэнгист сургуулилалтад оролцож байна  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй