Шууд Chart

Токио хотод жуулчдын урсгалыг багасгах туршилт хийж байна

2024-02-28 10:54:24

Япон улсын нийслэл Токио хотын өмнөд хэсэгт байрлалтай Камакүра суурин нь хэдэн арван сүм хийд, байгалийн үзэсгэлэнд газруудтай гэдгээрээ жуулчдыг соронз мэт татдаг газар юм. Гэвч жил бүр хэт их хэмжээний жуулчид энэ газрыг зорин очдогоос орон нутгийн оршин суугчдын өдөр тутмын хэвийн амьдралд ихээхэн саад бэрхшээл учруулдаг гэсэн гомдол тасардаггүй байна. Тиймээс Япон улсын засгийн газраас Камакүра дахь жуулчдын бөөгнөрлийг багасгах арга замыг туршиж эхэлжээ. Тухайлбал, Камакүра дахь маш алдартай Буддагийн хөшөө бүхий сүм рүү өдөр бүр жуулчид зорин очих зам болсон Эношима цахилгаан галт тэрэгний эргэлтийг тоог багасгахаар ярилцаж байна. Галт тэргээр дөрөвхөн минут яваад хүрдэг газарт жуулчдыг алхаж хүрэх нөхцөлийг бүрдүүлж, явган аяллыг дэмжинэ гэж холбогдох байгууллагаас тайлбар өглөө. Ирэх 4-р сарын сүүлээс эхэлж Японд Шовагийн өдөр, Үндсэн хууль батлагдсан өдөр, Хүүхдийн баяр зэрэг өдрүүд дараалан болдог үндэсний баярын долоо хоног болно. Энэ үеэр дээрх арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токио хотод жуулчдын урсгалыг багасгах туршилт хийж байна  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй