Шууд Chart

Мексикт жакаранда мод цэцэглэсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн нэг хэлбэр гэж үзэж байна

2024-02-28 11:05:23

Мексик улсад 3-р сарын сүүлээр хаврын урь орохтой зэрэгцэн Америк тивийн уугуул мод болох нил ягаан өнгийн цэцэгтэй жакаранда мод цэцэглэдэг байна. Гэвч энэ жил тус мод 1-р сарын эхээр цэцэглэсэн нь ихээхэн анхаарал татаж эхэлжээ.

Мехико хотын эрдэмтэд мод эрт цэцэглэсэн нь уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаагийн нэг хэлбэр гэж үзсэн байна. Жакаранда модны цэцэг нь соно бялзуухай, зөгий зэрэг бал цуглуулагчдыг бусад цэцэгт ургамлаас илүү татдагаараа онцлогтой. Гэвч ингэж эрт ургаж эхэлж байгаа нь эдгээр бал цуглуулагч амьтдын тоо толгой цөөрөхөд нөлөөлөх эрсдэлтэй гэж эрдэмтэд анхааруулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мексикт жакаранда мод цэцэглэсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн нэг хэлбэр гэж үзэж байна  
Үзсэн: 403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй