Шууд Chart

Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ

2024-02-29 15:20:32

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.

Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.


Метроны шугам Толгойтоос Амгалан хүртэл үргэлжилнэ  
Үзсэн: 4297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Итгэхгүй байна. [127.0.0.xxx] 2024-03-03 06:28
Худ ш..ж байгаа байхаа. Сонгуулийн шоу. 13 онд Жайка байгуулагаас хийгээд өгөх төлөвлөгөө гаргасан байхад хулгайчууд хойшлуулсан. Тэр үед хамт төсөл нь эхлэсэн өвөрмонгол болон витнамд митро нь яваад эхлэсэн.
zochin [127.0.0.xxx] 2024-03-02 22:17
shaana biz pisdaanuud songuuli boloh gd ard tumnii tolgoig erguuleh ajillagaa eheljee 4jiliin dotor metro barina gedeg estoi ulger shu
Зочин [127.0.0.xxx] 2024-03-02 11:33
Цахилгаан станцаа шийдснн юм уу. Митроны хажуугаар утаагаа бас шийдээрэй
Зочин [127.0.0.xxx] 2024-03-02 09:27
МЕТРО барих ажил хойшлоогүй бол өдийд бид метрогоор аль хэдийн зорчоод явж байх байлаа. МАН 2 удаа сонгуульд ялж боломж хэдий байсан ч одоо сонгууль угтаж энэ ажлыг ярьж байгаа нь унгасан хойноо хавчина гэдэг л болж байна. Түрүүчийн бэлэн болсон ажлыг намчирхалгүй ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН БОЛ АРД ТҮМЭН ХОЖИХ байлаа. ӨРТӨГ НЬ Ч ХЯМД хийгдэх байжээ, ДААН Ч ХАРАМСАЛТАЙ, ЯС МЭЛХИЙН ХУРДААР ЭХЛЭХЭЭР УХААРЧ байх шиг бна. Одоо удаашруулж элдэв идэж уух юм бодолгүй ШУУРХАЙ ЭХЛҮҮЛВЭЛ ЗҮЙТЭЙ!!!
Үнэн үг [127.0.0.xxx] 2024-03-01 16:13
Метро барина гээд зарлаад байдаг төсөвт өртөг ойролцоогоор хэд гэж гарсан юм. Тендер зарлахаас өмнө төсөвт өртгийг нууц байлгадаг хэдий ч дааж давшгүй өртөгтэй эсэхийг ард түмэн мэдэх эрхтэй. Цөөхөн хүн амтай улс хүн амынхаа талыг нь Улаанбаатарт чихчихээд энэ гажуудалдаа үндэслэж метро барина гэж асар их мөнгө цацах гээд байгаа нь хир зөв шийдэл болдоо.
Шараа [127.0.0.xxx] 2024-02-29 21:54
³нэг үнэн байгаасай идсэн ардчилал ынханы л хийх байх би МАН ын хулгайч луйварчдаас залхаж байна хариуцлага тооцох хэрэгтэй
Зочин [127.0.0.xxx] 2024-02-29 19:57
Сонгуул болохоор л ийм ярьж байдаг юм зүгээр ярьдаггүй байх оо цаана нь мөнгө үрэгдэж л байдаг байх
Иргэн [127.0.0.xxx] 2024-02-29 17:05
Сонгуулийн үлгэр сэвхээ болиочээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-02-29 16:34
Metrotoi bolchvol goy l bn

Бидэнтэй нэгдээрэй