Шууд Chart

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно

2024-03-02 07:51:05

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 02. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 22. Санчир гараг. Онгоц одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.

Өдрийн наран 7 цаг 31 минутад мандаж, 18 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно хэмээжээ.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал идээ ундаа элбэг олдоно  
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй