Шууд Chart

Перу улсад халуун хумхаа өвчин дэгдэж улс даяар онц байдал зарлав

2024-03-02 10:19:33

Перу улсад халуун хумхаа өвчний тархалт нэмэгдэж, улс даяар онц байдал зарлажээ. Халуун хумхаа дэгдэхэд хэт халалт, их хэмжээний усархаг бороо, үер ус нөлөөллөө гэж Перу улсын засгийн газар мэдэгдсэн байна.

Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр 2024 он гарсаар халуун хумхаа өвчнөөр өвчилж нас барсан хүний тоо 32-т хүрсэн байгаа юм. Мөн он гарсаар эхний найман долоо хоногт халуун хумхаа нь халдвар авсан хүний тоо 31 мянга давжээ.

Одоогоор Перу улсын 25 мужийн 20-д нь хумхаа өвчний онц байдал зарласан байгаа юм байна. Халуун хумхаа нь шумуулаар дамждаг, халуурах, бие сульдах, бөөлжих, толгой эргэх, бие янгинах зэрэг шинж тэмдэг илэрдэг халдварт өвчин юм. Тус улсад хумхаа өвчинтэй тэмцэхэд хэт халуун цаг агаар маш их саад болж байгааг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Перу улсад халуун хумхаа өвчин дэгдэж улс даяар онц байдал зарлав  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй