Шууд Chart

Канад улс цахим орчинд үзэн ядах агуулгатай контент түгээхээс сэргийлнэ

2024-03-02 10:37:36

Канад улс цахим орчин дахь хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор үзэх ядах гэмт хэргийн шинж чанартай контент, нийтлэл бичсэн этгээдэд шийтгэл оногдуулах шинэ хууль танилцуулжээ. Уг хуулийн дагуу геноцид зэрэг хүнд гэмт хэргийг олон нийтийн сүлжээнд өдүүлсэн этгээд гэхэд бүх насаараа хоригдох ялтай болж байгаа юм байна. Үүнээс гадна цахим орчинд бага насны хүүхдийг айлгаж ичээсэн, хүчирхийлэл заналхийллийн шинжтэй зүйл оруулсан бол 24 цагийн дотор устгахыг цахим платформуудаас шаардаж байгаа юм байна.

Мөн зөвхөн насанд хүрэгчдийн зочилдог вэб сайтуудыг хянаж шалгана гэж мэдээлсэн байна. Эдгээр болон бусад долоон төрлийн гэмт хэргийг цахим орчинд байнга хянаж шалгаж байх хууль танилцуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канад улс цахим орчинд үзэн ядах агуулгатай контент түгээхээс сэргийлнэ  
Үзсэн: 497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй