Шууд Chart

Европын холбоо Палестины дүрвэгсэд хариуцсан НҮБ-ын агентлагт санхүүжилтээ үргэлжлүүлэн олгоно

2024-03-03 10:16:24

Европын холбоо Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусламжийн агентлагт өгдөг санхүүжилтээ үргэлжлүүлэн олгохоор болсон байна.

Европын холбоо НҮБ-ын агентлаг засаглалыг бэхжүүлж, дотоод шалгалтаа сайжруулахаар тохиролцсоны дараа ийм шийдвэр гаргажээ.

Энэ онд Европын холбоо Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын тусламжийн агентлагт 88 сая ам.долларын санхүүжилт оруулахаар төлөвлөсөн байна.

Хоёр талын тохиролцооны дагуу Европын холбоо ирэх долоо хоногт НҮБ-ын тусламжийн агентлагт 50 сая евро буюу 54 сая ам.долларын санхжүүжилт олгоно гэж албан тушаалтан нь мэдэгджээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард "Хамас" бүлэглэлийн Израил руу хийсэн дайралтад НҮБ-ын тусламжийн агентлагийн зарим ажилтан оролцсон гэх үндэслэлээр Европын холбоо хойшид ямархуу бодлоготой ажиллах талаар тодорхой байр суурь хэлээгүй байгаа. Гэхдээ НҮБ-тай яриа хэлэлцээ хийж, санхүүжилтээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Европын холбоо "Улаан загалмайн нийгэмлэг", "Улаан хавирган сар" зэрэг олон улсын байгууллагуудаар дамжуулан палестинчуудыг дэмжихэд 73 сая ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Европын холбооны комиссар энэ алхам нь палестинчуудад үзүүлэх тулсамжийг төрөлжүүлэх зорилготой гэж сошиал сувгаараа дамжуулж мэдэгдсэн байна.

Дайны хөлд нэрвэгдсэн Газын зурваст өлсгөлөн, нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг НҮБ-ын тусламжийн агентлагууд анхааруулсаар байгаа юм.

Газын зурвасын эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр өнгөрсөн пүрэв гарагт Израилын цэргүүд тусламжийн ачааны машинаас хоол хүнс, ус авахаар хүлээж байсан хүмүүс рүү гал нээснээс 100 гаруй энгийн иргэн амь үрэгдсэн байна.

Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель "Израилын армийн энэ үйлдэлд үнэхээр цочирдож байна. Энэ хэрэг дээр нэн даруй бие даасан мөрдөн шалгалт явуулах нь зүйтэй" гэж уриалжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын холбоо Палестины дүрвэгсэд хариуцсан НҮБ-ын агентлагт санхүүжилтээ үргэлжлүүлэн олгоно   
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй