Шууд Chart

Алжир Улс Европын улсуудын байгалийн хийн гол нийлүүлэгч болох бодлого баримталж байна

2024-03-03 11:21:26

Хойд Африкийн Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Улс ОХУ-аас эрчим хүчний хараат байдлаа бууруулахыг эрмэлзэж байгаа Европын улс орнуудын байгалийн хийн гол нийлүүлэгч болох бодлого барьж байна.

Энэ хүрээнд эрчим хүчний эх үүсвэр ихтэй орнуудын эрх баригчдыг нутагтаа хүлээн авчээ.

Газрын тос, байгалийн хийн эрэлт буурч, сэргээгдэх эрчим хүчний төлөөх өрсөлдөөн өсөн нэмэгдэж байгаа энэ үед Алжир Улс Орос, Иран, Катар, Венесуэл зэрэг 13 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг нийслэл хотдоо зохион байгуулж байна.

Алжир Улсын хүлээн авч байгаа "Байгалийн хий экспортлогч орнуудын чуулга уулзалт" нь оролцогч улсуудад хөрөнгө оруулалт татах, худалдан авагч орнуудтай харилцах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг цаашид хөгжүүлэх боломжийг олгож байна.

Алжирын их сургуулийн профессор "Байгалийн хий экспортлогч орнуудын чуулга уулзалт" нь "Дэлхийн ашиг сонирхолд нийцсэн зөвшилцөлд хүргэх ёстой гэж үзэж байна. Мөн албаныхан энэхүү дээд хэмжээний уулзалт нь аюулгүй, найдвартай эрчим хүчний нийлүүлэгч болох Алжирын өсөн нэмэгдэж байгаа үүргийг харуулах талбар болно" гэж мэдэгджээ.

Европын орнууд Оросын эрчим хүчнээс хамаарлаа багасгах гэж чармайж байгаа ийм үед Алжир Улс Норвегийн дараагаар тивийнхээ хэмжээнд хоёр дахь том хий нийлүүлэгч болж гарч ирж байна.

Алжир Улс өнгөрсөн жил Испани, Итали улсуудын байгалийн хийн гол нийлүүлэгч болсон.

Алжирын төрийн өмчит компани олон улсад байгалийн хий нийлүүлэхээр олон тооны гэрээнд гарын үсэг зурсан юм. Алжир улс 2030 он хүртэл байгалийн хий олборлолтоо өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэдий ч амласан хурдаараа Европт байгалийн хийг илүү их хэмжээгээр нийлүүлэхийн төлөө тэмцсээр байна.

Төрийн өмчит "Sonatrach" компани нь дэд бүтцийн хэрэгцээ, байгалийн хийн эрэлт удааширсан Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнуудын шинэ өрсөлдөөнтэй тулгарсаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Алжир Улс Европын улсуудын байгалийн хийн гол нийлүүлэгч болох бодлого баримталж байна   
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй