Шууд Chart

Г.Хишигсайхан “Парис 2024” олимпын эрхээ хүртлээ

2024-03-04 15:15:53

Дэлхийн алдарт зургаан марафоны нэг, Токиогийн марафон өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр зохиогдлоо. Энэ удаагийн тэмцээнд 37,000 гаруй оролцогчид хамрагдсан бол өндөр зэрэглэлийн, дэлхийн шилдэг 150 тамирчин “Парис 2024” Олимпын эрэгтэй 10, эмэгтэй 10 эрхийн төлөө ур чадвараа сорив.
 
Уг тэмцээнд Ази тивийн аварга, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн “Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй Монголын марафонч Г.Хишигсайхан 2:26:32 цагийн амжилтаар наймдугаар байрт шалгарч, “Парис 2024” Олимпын эрхээ баталгаажууллаа. Түүнчлэн тэрбээр энэ удаагийн тэмцээнээр үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
 
Эх сурвалж: МҮОХ

 


Г.Хишигсайхан “Парис 2024” олимпын эрхээ хүртлээ  
Үзсэн: 3985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-04 23:19
Sain amjilt bn 2.26

Бидэнтэй нэгдээрэй