Шууд Chart

Өнгөрсөн онд дэлхий даяар 8565 хүн цагаачлахаар явах замдаа амиа алджээ

2024-03-07 14:43:51

Өнгөрөгч 2023 онд дэлхий даяар 8565 хүн цагаачлахаар явах замдаа амиа алджээ. Үүгээрээ ажиглалтын 10 жилийн түүхэн дэх хамгийн таагүй жил болсныг НҮБ-ын дэргэдэх Олон улсын цагаачлалын байгууллага лхагва гарагт мэдээлжээ.

2023 онд амиа алдсан хүний тоо 2022 оны үзүүлэлтээс 20 хувиар өссөн байна.

Эдгээр мэдээлэл нь хүний амь эрсдэхээс сэргийлэхийн тулд нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсныг баталж байна гэж тус байгууллага тэмдэглэжээ.

Жил бүр хэдэн зуун мянган хүн аюултай нөхцөлөөр, хууль бус маршрутаар цагаачлахыг оролдож байна.

Цагаачдад хамгийн аюултай маршрутад Газар дундын тэнгис орсон байна. Энэ бүсээр өнгөрсөн онд өөр улсыг зорьж яваад 3129 хүн амиа алдсан буюу сураггүй алга болжээ.

Олон улсын цагаачлалын байгууллага хүмүүс дүрвэж яваад амиа алдаж, сураггүй алга болж байна гэсэн мэдээллүүд ойр ойрхон гарах болсонтой холбогдуулан “Алга болсон цагаачид” нэртэй төсөл 2014 оноос хойш хэрэгжүүлж байна.

Энэ төслийн хүрээнд дэлхий даяар 10 жилийн хугацаанд 63 мянга гаруй хүн цагаачилж яваад амиа алдсан гэж бүртгэжээ.

Бодит тоо үүнээс ч давж болзошгүй. Ялангуяа алслагдмал бүсэд хохирлыг нарийн бүртгэх боломжгүй учир мэдээлэл цуглуулж чаддаггүй байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Өнгөрсөн онд дэлхий даяар 8565 хүн цагаачлахаар явах замдаа амиа алджээ  
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй