Шууд Chart

Газын зурваст өлсгөлөнгийн ноцтой аюул нүүрлэснийг анхааруулав

2024-03-07 14:55:15

Газын зурвасын эмнэлгийн ажилтнууд өлсгөлөнгийн ноцтой аюул нүүрлэснийг анхааруулж байна.

Израилын талаас хүнс, түлш, ус, эм бэлдмэлийн нийлүүлэлтийг хатуу хязгаарласнаас болоод хэдэн мянган хүүхэд өлсгөлөнгөөр амиа алдаж болзошгүй гэж Рафах хотын эмч нар мэдэгджээ.

Тухайлбал, сүүлийн хэдэн өдрийн дотор 20 хүн өлсөж, цангаж нас барсан байна. Тэдний дунд 15 настай хүү байсан гэж Палестины ЭМЯ зарлажээ. 

НҮБ-ын мэдээлснээр Газын зурвасын иргэдийн 85 хувь нь орон гэрээ орхихоос аргагүй болж, хүнс, цэвэр ус, эм бэлдмэлийн хомсдолд орсон байна.

Иордан, АНУ зэрэг улс Газын зурвас руу агаараас хүмүүнлэгийн тусламжтай ачаа шидэж байгаа ч шаардлагатай хүмүүстээ хүрэхгүй, хүмүүнлэгийн цувааг орлож чадахгүй байна гэж НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хариуцсан суурин зохицуулагч Жейми МакГолдрик сэтгүүлчдэд мэдэгджээ.

Онгоц нэг удаад 2-3 тонн ачаа хаях хүчин чадалтай. Гэтэл нэг ачааны машин үүнээс 10 дахин их ачаа зөөвөрлөдөг. Үүний улмаас их зардлаар бага тусламж хүргэж байна гэсэн байна.

Түүнчлэн зарим ачаа тэнгис рүү унаж, иргэдэд хүрч чадаагүй байна.

НҮБ-ын шинжээчид Израил улсыг Газын зурвасын иргэдийг зориудаар өлсгөж байна гэж буруутгасан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Газын зурваст өлсгөлөнгийн ноцтой аюул нүүрлэснийг анхааруулав   
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй