Шууд Chart

БНАСАУ-ын удидагч Ким Жон Ун цэргийн томоохон сургуулилалтад оролцлоо

2024-03-07 15:57:02

БНАСАУ-ын удидагч Ким Жон Ун цэргийн томоохон сургуулилалтад оролцож, армиа дайнд бэлтгэхийг уриаллаа.

Солонгосын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, удирдагч Ким Жон Ун лхагва гарагт тус улсын баруун хэсэгт орших Солонгосын ардын армийн томоохон баазад айлчилсан байна.

Уг баазад цэргийн шуурхай сургуулилалт зохион байгуулжээ.

Энэ үеэр Ким Жон Ун “Дайснуудын байнгын аюул заналхийллийг хүчээр дарж, дайн эхлүүлэх гэсэн оролдлого бүрийг нь тууштай таслан зогсоох, онцгой байдлын үед өгсөн чухал даалгаврыг нарийн гүйцэтгэхийн тулд манай арми өөрсдөдөө хамгийн хатуу шаардлага тавьж, түүнийгээ байнга нэмэгдүүлэх ёстой” гэж мэдэгдсэнийг Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулжээ.

БНАСАУ-ын удирдагч түүнчлэн сургуулилалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цэрэг, офицеруудынхаа цог золбоог өндрөөр үнэлсэн байна.

АНУ, Өмнөд Солонгос улс энэ сарын 4-нд “Эрх чөлөөний бамбай” нэртэй цэргийн томоохон сургуулилалтаа эхэлсэн билээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ-ын удидагч Ким Жон Ун цэргийн томоохон сургуулилалтад оролцлоо   
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-08 13:50
Эрх чөлөөний бамбай гэх шиг өмхий Америк дэлхийг эзэгнэх, ноёлох гэсэн дээрэнгүй бодлогоо хаа ч хэрэгжүүлдэг. Энэ муу Америкийг Ким устгаасай
Зочин [127.0.0.xxx] 2024-03-07 21:27
Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин [127.0.0.xxx] 2024-03-07 16:48
бас нэг эргүү диктатор

Бидэнтэй нэгдээрэй