Шууд Chart

Бага насны хүүхэд цахимаар хууртагдаж алга болсныг шуурхай эрэн сурвалжилж оллоо

2024-03-10 15:43:17

Цагдаагийн байгууллагад “Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан бага насны хүүхэд /13 нас, эм/ вокзал дээр буугаад байж байхад нь ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэн эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж хүүхдийг 10:30 цагт цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй Б-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар цахим орчинд 21 настай Б-тэй цахимаар танилцан ар гэртээ худал хэлж явсан байж болзошгүй байна.

Иймд

-Эцэг, эх асран хамгаалагч нар таны хүүхэд хэнтэй найзалж, нөхөрлөж хаагуур юу хийж яваа талаар нь мэдээлэлтэй байх,

-Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж ямар хүмүүстэй найзалж, мессеж чат бичиж байгааг хянах,

-Нийтийн тээвэр /автобус, такси, вагон/-оор үйлчлүүлэхдээ хүүхдийг хараа хяналттай байлгаж осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй зорчуулахгүй байхад анхаарах,

-Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-MONGOLIA” платформд дата хязгаарлалтгүй “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг ашиглах

-Эцэг, эхчүүд та бүхэн өсвөр насны болоод оюутан хүүхдүүдээ миний хүү, миний охин биеэ даах чадвартай болсон гэж анхаарлаа сулруулалгүй хэнтэй нөхөрлөж, хаагуур юу хийж явааг анхаарч элдэв гэмт хэргийн золиос болгохоос сэрэмжлээрэй.


Бага насны хүүхэд цахимаар хууртагдаж алга болсныг шуурхай эрэн сурвалжилж оллоо  
Үзсэн: 9722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-14 14:12
Surguuliin hyyhdyyd niitdee l yg helleg,yildel edr bol byr arai l eree tseergyi,aihtar bg.gertee eej aaviihaa hajuud tsetseg jims shig l ,hen ch hyyhdee tiim yg hereglej negnee zodoj ,deerelhej, haraaj ,tamhi arhi hereglej yavaa gj gadarlah ch ygyi geed boddoo.bygd l ajil geed yhen hatan zytgej geriin baraa harahgyi,ireheeree hicheel hiisny,geree tseverlsny gd jijyriin heden yg heleel boloo.ter hyyhedtei dotno, nz shig ni bh ,yu bodoj yu sonirhoj bgag ,yamar hyyhedtei ajlah gh met yu ch tm yum sonirhoj yariltsahgyi .minii hyyhed tiim bish l geed bodood bg,gyyshd ee,jinken aimr garuud l bga.odoo tged hyyhde hymyyjyyleh ni ungursuun ,uursdiiguu l hymyyjyyl tertee tergyi hyhed chin taniig l duuraina
Зочин [127.0.0.xxx] 2024-03-13 23:08
Тэр яах вэ энэ бага насны хүүхдүүд цахимд янз бүрийн л бичлэг яваад байгаа харагдхын энэ дээрээ ямар нэг арга хэмжээ авсан уу? Тэр хэлж ярьж байгаан хараалын үгийг аймар хэлж байна аа олон түмэн харж байгаа ш дээ ийм байж болохгүй л юмсан арай л байнадаа монголын нийгэм
Зочин [127.0.0.xxx] 2024-03-12 03:55
Ээж аав нь юу харж бна

Бидэнтэй нэгдээрэй