Шууд Chart

БНХАУ болзошгүй шинэ төрлийн халдварт өвчнөөс сэргийлж мэргэжлийн баг гаргана

2024-03-13 10:20:18

БНХАУ ирээдүйд гарц болзошгүй аливаа аюулт халдварт өвчнөөс сэргийлж, мэргэжилтнүүдийн багийн тоог нэмэгдүүлнэ гэж эрүүл Үндэсний өвчин эмгэгээс сэргийлэх албаны дарга Ван Хэшэн мэдэгджээ. Түүний дурдсанаар халдварт өвчин судлалын мэргэжлийн багийг 5-25-аар нэмэгдүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Мөн Хятад улс халдварт өвчин дөнгөж гарах үед эрт үеийн илрүүлэг, анхааруулга болон холбогдох хууль журмыг чангатгана гэсэн мэдээлэл байна. Хятадын эрүүл мэндийн салбарынхны үзэж байгаагаар өндөр дэгдэмхий шинж чанартай халдварт өвчний өвчин үүсгэгчээс зайлсхийнэ, дахин халдварт өвчин гарахгүй байна гэдэг бараг боломжгүй. Гэхдээ ямарваа нэг халдварт өвчин гарлаа ч тахлын хэмжээнд аваачихгүй байх боломжтой гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ болзошгүй шинэ төрлийн халдварт өвчнөөс сэргийлж мэргэжлийн баг гаргана  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй