Шууд Chart

Хүний эрх, эрх чөлөөг хангах шийдвэрийн хэрэгжилтэд анхаарч байна

2024-03-13 12:56:53

УИХ-аас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийг хэлэлцэж, авах арга хэмжээний тухай 49, 35 дугаар тогтоол батлан гаргасан.

Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх 22 дэх илтгэлтэй холбогдуулан гаргасан 35-р тогтоолд, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ахмад настны тусламж үйлчилгээний нэгдсэн, цогц тогтолцоог бүрдүүлэх зорилтыг эрчимжүүлэх, жагсаал, цуглаан хийх журмын тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг 5 чиглэлээр Засгийн газарт үүрэг даалгавар өгсөн байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран эдгээр тогтоолын хэрэгжилтэд анхаарч өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ингэж ярилаа.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, яам агентлаг, хууль хяналт, эрүүл мэндийн байгууллага, Хүний эрхийн Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл болон Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүд, Иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна. 


Хүний эрх, эрх чөлөөг хангах шийдвэрийн хэрэгжилтэд анхаарч байна  
Үзсэн: 578 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-13 16:16
ЧИ МАНАЙ СҮХБААТАР ДҮҮРГЭЭС ДАХИН БҮҮ ГАРНА ГЭЖ ГОРЬДООРОЙ...

Бидэнтэй нэгдээрэй