Шууд Chart

ОХУ-аас манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов

2024-03-15 15:50:23

Монгол Улсад тохиолдоод буй зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Оросын Холбооны Улсаас манай улсад 8500 тонн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор шийдвэрлэснээ мэдэгдэв.

Уг хүмүүнлэгийн тусламжийг Оросын тал "Алтанбулаг" хилийн боомтоор авто тээврээр манай талд хүргэх бөгөөд хүмүүнлэгийн тусламжийн эхний цуваа 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ирэх аж.

Энэхүү тусламжийг хүргүүлэхийг ОХУ-ын Засгийн газраас Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газарт үүрэг болгосон гэж ОХУ-ын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.


ОХУ-аас манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов  
Үзсэн: 2070 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-16 01:45
Deer baigaa hed bitgii tsavchaa hiigeed ideed uuchaasai bilee
Зочин [127.0.0.xxx] 2024-03-15 16:11
Өөрсдөө дайн байлдаантай хэрнээ агуу сэтгэл гаргаж бна шүү.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-17 20:40
Украйнаас дээрэмдэж авсан будаагаа хадгалах газаргүй болсон.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 10:34
Та хэн байгаад хэн болсоноо мартаа юу??? Чи ядарсан хэн нэгэнд өчүүхэн ч туслах сэтгэлийн тоос ч үгүй шүү

Бидэнтэй нэгдээрэй