Шууд Chart

ЗХЖШ: Агаарын цэргийнхэн нэгдсэн тооллого хийлээ

2024-03-15 16:38:28

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан нэгдсэн тооллого хийж, цэргийн тангараг давтах ёслолын ажиллагааг Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын байрлалд зохион байгууллаа.

Мөн салбарын шагнал, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар зарим офицер, ахлагч нарт цэргийн цол олгон, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол хэлсэн үгэндээ “Хүчирхэг Хүннү гүрний үеэс хөх Монголоо хамгаалж, алдраа дуурьсгаж, дэлхийн дахинаа Монголоо тамгалж ирсэн баатарлаг түүхтэй дайчдын шинэ цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойн баярын мэнд хүргэхийн ялдамд энэ онд Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 60 жилийн ойн баяр тохиож буйг цохон хэлсэн юм.

Мөн агаарын орон зайн хяналт тавих, хамгаалах  үндсэн үүргийн зэрэгцээ байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртөн бэрхшээл тулгараад байгаа ард иргэдэд үзүүлсэн тусламжийн ажилд гар бие оролцон байгаа цэргийн алба хаагчдаараа, тив, дэлхийн томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдаараа, энэ цаг үед дэлхийн энх тайвны их үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа цэнхэр дуулгатнуудаараа бахархаж буйгаа илэрхийлээд мартаж боломгүй түүх, тасалж үл болох угсаа, хойрголж үл болох үүрэг бидэнд бий. Монгол Улсын Агаарын хил тайван байна. Шонхруудын маань хөөрөлт, буултын тоо нь тэнцүү, хөх тэнгэр нь цэлмэг байхын ерөөл өргөе” гэсэн ерөөлөөр энэ өдрийн ёслолын арга хэмжээ өндөрлөлөө.

Ёслолын арга хэмжээний үеэр 2023 онд Агаарын цэргийн командлалд шинээр томилогдон ирсэн цэргийн алба хаагчид “Командлалын ажилтны тангараг” өргөж командлалын таних тэмдгээ гардан авсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


ЗХЖШ: Агаарын цэргийнхэн нэгдсэн тооллого хийлээ  
Үзсэн: 2966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Улаангом [127.0.0.xxx] 2024-03-18 05:59
Хувь хувьсгалын эзэмшлийн дронуудыг нэмвэл овоо тоо гарна. Ер нь тоглоом ч угуй монголчууд одоо оорийн уйлдвэрийн байлдааны дронууд дээр сайн ажилладаг болох хэрэгтэй. Нефт боловсруулах уйлдвэрийг яаж ийгээд хол дээр нь босгоод сайн чанарын пластик эд анги хийдэг болох хэрэгтэй.
Zochin [127.0.0.xxx] 2024-03-15 18:51
Oroin too g byryy bichsen um yy .. tyuaat too xiideg baisan deer ved 065 d otgon xyshyych agaariin byydlaga xiidegsen shar xadnii stergiin angi 2 unduriin door 3 jil baildaanii vvreg gvistetgev ee 83-86 ond
Z [127.0.0.xxx] 2024-03-15 18:24
Тоо гэдэг байлаа

Бидэнтэй нэгдээрэй