Шууд Chart

"Монгол дохионы хэлмэрч" мэргэжлээр 20 хүн төгсөж, үнэмлэхээ гардлаа

2024-03-16 11:14:34

2023-2024 оны хичээлийн жилд Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр 20 иргэн хоёр жилийн хугацаатай суралцан төгсөж, өчигдөр мэргэжлийн үнэмлэхээ авлаа. 
 
Хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа анхны төгсөгчдөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар талархал илэрхийлж, баяр хүргэлээ.
 
Сонсголгүй хүний эрхийг хангах, сурч боловсрох, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцоход мэргэжлийн дохионы хэлмэрчийн зайлшгүй шаардлага байнга тулгарч байдаг. Монгол дохионы хэлмэрч бэлтгэх сургалтын стандарт, хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага ч эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн.
 
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр “Монгол дохионы хэлний хэлмэрч” мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх Сургалтын хөтөлбөрийг СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ, Сонсголгүйн боловсрол ТББ, Тэгш тусгал ТББ, Сонсголгүй иргэдийн ТББ, Диф клуб, 29-р тусгай сургууль, сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй хамтран боловсруулсан юм.
 
Тус хөтөлбөрөөр хоёр жилийн хугацаатай “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр монгол дохионы хэлний орчуулагч, тусгай сургуулийн багш, ажилтан, орон нутгийн ХБИ-ийн холбооны гишүүд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд зэрэг нийт 20 иргэн хамрагдан суралцлаа гэж ХНХЯ-наас мэдээллээ. 

"Монгол дохионы хэлмэрч" мэргэжлээр 20 хүн төгсөж, үнэмлэхээ гардлаа  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй