Шууд Chart

Алба хаагчид цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлэв

2024-03-18 14:23:46

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 19, гал түймрийн 20 дуудлага бүртгэгдэв. Алба алба хаагчид 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Түүнчлэн Онцгой байдлын алба хаагчид гуравдугаар сарын 17-ны өдрийн  байдлаар  17 аймгийн 96 суманд ажиллаж  8242 айл өрхөд хүрч,  цасанд хаагдаж зорчих боломжгүй болсон хэсэгт 54 743 километр зам гаргасан байна.

Мөн  5794 тонн өвс  тэжээлийг малчдад хүргэж цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж,  201 өрхийг нүүлгэн шилжүүллээ.

Эх сурвалж: ОБЕГ


Алба хаагчид цасанд дарагдсан 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 айлыг нүүлгэн шилжүүлэв  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй