Шууд Chart

УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд 15 алба хаагчийг бүтэн биеийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа

2024-03-18 14:26:21

УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Онцгой байдлын байгууллагын 15 ажилтан, алба хаагчийг бүтэн биеийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа.

Тус эмнэлгийн Бизнес хөгжлийн албаны дарга Д.Одбаяр хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын аврагчид бол чимээгүй баатрууд гэж бид боддог. Хаана гал түймэр, үер усны гамшиг болно, тэнд аврагчид л байдаг. Эмч нарын адилаар хүний алтан амийг аврахыг гол зорилгоо болгон ажилладаг. Бид ОБЕГ-ын Эрүүл мэндийн тасгийн хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн, хошууч  Ц.Даваацэрэнтэй хамтран судалгаа хийсний үр дүнд ажилчдын ажиллах орчин нөхцөлд нь тохируулан багцын шинжилгээгээ бүрдүүлсэн. Тухайлбал хортой, доргилттой, халуун, бүгчим гээд цаг агаарын хүнд нөхцөлд алба хаадаг учир илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулахыг зорьсон” хэмээн онцолсон юм.

Шинжилгээнд хамруулсан ажилтан, алба хаагчдын насны хувьд харьцангуй залуу буюу 18-40 насныхан бөгөөд  эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн багцын шинжилгээнд хамрууллаа. Тухайлбал, ходоодны дуран, зүрх, хэвлийн эхо, зүрхний бичлэг, хөхний рентген, нойр булчирхай, бөөрний шинжилгээ зэрэг бий бөгөөд холбогдох эмчийн үзлэгүүд ч багтсан байна.

Эх сурвалж: ОБЕГ


УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд 15 алба хаагчийг бүтэн биеийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа   
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй