Шууд Chart

Интерполын шугамаар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг дайчлан баривчилжээ

2024-03-18 14:36:23

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б" гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсаас холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Уг этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний Монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Интерполын Үндэсний төв товчоотой идэвхтэй хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол Улсад албадан авчирчээ.


Интерполын шугамаар “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг дайчлан баривчилжээ  
Үзсэн: 2229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-22 12:55
Сүржин нэртэй ш ажллагаагаа шудрага хэрэгжүүлж, төрөөс хулгай хийсэн, гарад зугатаасан хулгайчуудаа бүгдэнгий нь тэр интерполоороо авч ирж хорьж улсыг хохироролгүй болгоочээ. Инээдтэй юм вэ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-20 07:27
Сүртэй гарчиглаж ирээд бичихиймаа хүн алаагүй уур омогтоо гэр шатаагаа л биз эх орноо тонон дээрэмдсэн хулгайчуудаа олж ирээчээ
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 19:39
Тэр улсаас хулгай хийсэн газар нутгаа тасдаж зардаг нөхөддөө олж ирмээр юм

Бидэнтэй нэгдээрэй