Шууд Chart

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна

2024-03-18 14:40:47

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.

Тэгвэл нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдлаа. Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан 20 компани саналаа ирүүлсэн байна. Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар дугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна  
Үзсэн: 3883 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 21:53
Москвагийн метрог гоё гэж байгаа хүн юм үзээгүй л байна даа..цаашаагаа санкт петрбургийн метро бүүр цаашилбал дубайн метро лас вегасийн метрог үзэх хэрэгтэй..
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 16:15
Москвагийн метро дэлхийд 1 ш дээ. Юм үзээгүй манайханд музей.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 12:32
China, japan
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 12:30
Япон л сайн хийнэ дээ. Монгол бол дундаас нь 90%-г идээд уугаад бараг 10%-р хийнэ шүү.
Зочин [127.0.0.xxx] 2024-03-19 10:19
Манай ууц өвчүү чанаад байдаг Mcs байгаал байхдаа
Moya [127.0.0.xxx] 2024-03-18 20:25
Bodi avaa shaachna Jenko chiheed
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 18:51
Хятадын компаниас өөр тоох юм олдохгүй хөө
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 18:26
Guangzhou metro group co. Llt энэ л дажгүй байх. Хятадын шэнжэний метро гоё санагдсан .
Зочин [127.0.0.xxx] 2024-03-18 16:06
mongol kompani l bish shvv

Бидэнтэй нэгдээрэй