Шууд Chart

УИХ: Байнгын болон дэд, түр хороо хуралдана

2024-03-19 07:17:29

Монгол Улсын Их Хурлын Байнгын болон дэд, түр хороодын өнөөдрийнн /2024.03.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Нийгмийн бодлогын байнгын хороо

·  Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн 2024.01.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Байнгын хорооны тогтоолын төсөл

     /Цаглавар батлах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/

·      Түр хорооны даргыг сонгох

12.00

“Их засаг”

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан

· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

4

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо

· Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсох

15.00

“Үндсэн хууль”

5

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

· Хаврын тариалалтын явц байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

16.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 


УИХ: Байнгын болон дэд, түр хороо хуралдана  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй