Шууд Chart

ЗГ: Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ

2024-03-20 14:51:26

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж, “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төсөл болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.

Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр;

1. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтвортой сүлжээ бий болж, малчдын орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

2. Орон нутгаас хот руу чиглэсэн хүн амын төвлөрлийг  сааруулж, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх боломж бүрдэнэ.

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдал хангагдаж, малын чанар, үүлдэрлэг байдал сайжирч, эрүүл ахуйн шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.

4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон аж ахуйн нэгжийн шалгуурыг  хангана.

5. Бэлчээр ашиглалт, малын тэжээл тариалалт, хашаа хорооны зохион байгуулалт сайжирна.

6. Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд төрөөс олгож буй урамшууллын ач холбогдол, үр өгөөж дээшилнэ.

7. Малчдын санал, санаачилгад тулгуурласан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг зах зээлийн зарчмаар явуулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.


ЗГ: Хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлнэ  
Үзсэн: 799 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй