Шууд Chart

Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээчид ОБЕГ-т ажиллав

2024-03-26 10:52:38

Онцгой байдлын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран "Хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд тус агентлагийн шинжээч Маркус Грюненфелдер, Симон Цу нар гуравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд ОБЕГ-т ажиллалаа.

Энэ удаагийн айлчлалаар өнгөрсөн оны үйл ажиллагааг дүгнэж, энэ онд хэрэгжүүлэх ажлаа төлөвлөв.

Түүнчлэн төслийн хүрээнд хот дахь эрэн хайх, аврах ажиллагаа болон удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр хэд хэдэн цуврал сургалт зохион байгуулахаар тогтлоо. Мөн модуль сургалтын байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов гэж ОБЕГ-аас мэдээллээ.  

 


Швейцарын хөгжлийн агентлагийн шинжээчид ОБЕГ-т ажиллав  
Үзсэн: 253 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй