Шууд Chart

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2024-03-26 12:33:50

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн асуудал хариуцсан газрын Судалгаа үнэлгээний хэлтсийн бодлогын судлаач Мария Габриелла Бреглия, Монгол Улс дахь Суурин зохицуулагч П.Болормаа нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр байгууллагын хамтын ажиллагаа Монгол Улс дахь хүний эрхийн хэрэгжилт, тэр дундаа албадан хөдөлмөрийн чиглэлээр хийсэн судалгаа ихээхэн үр нөлөө үзүүлж байгааг талууд цохон тэмдэглээд албан бус сектор, хэвлэл мэдээллийн салбар дахь албадан хөдөлмөрийн асуудал, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар мэдээлэл солилцож, цаашид хөдөлмөрийн харилцаанд албадан хөдөлмөрийн эрсдэл бүхий нөхцөл байдлыг илрүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх саналыг илэрхийллээ.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комисс, Үндэсний Статистикийн хороо, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран зохион байгуулах “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдал: 2021-2022 онд гүйцэтгэсэн хүүхдийн хөдөлмөрийн судалгаа”, “Зэвсэгт хүчний ахлагч офицер, хугацаат цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн судалгаа”-ны үр дүнг төр, төрийн бус байгууллагуудад танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцаж, мэдээлэл солилцов.

Уулзалтад Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагааны тасгийн референт Э.Эрдэнэтөгс, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн ажилтан А.Балдангомбо нар хамт оролцлоо гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.  


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй