Шууд Chart

Олон автомашин мөргөлдсөн осол гарлаа

2024-03-27 09:49:12

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу орох хэсэгт 17 автомашин, Баянзүрх дүүргийн "Чулуун овоо", "Амгалан" болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.
 
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч та бүхэн:
 
- Тохиромжтой хурдыг сонгох:
- Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;
- Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;
- Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;
- Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;
- Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 


Олон автомашин мөргөлдсөн осол гарлаа  
Үзсэн: 10847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-03-27 21:12
Машиныхаа хаазыг тохируулаад гэшигэж чадахгүй авхаалж самбаагүй байж машин баринаа бас чааваас түгжрэлд явж байвал таарсан сда нар
Зочин [127.0.0.xxx] 2024-03-27 19:31
Эргүү пязданууд ордог дээр нь ухарч тэнэгтээ биз
Зочин [127.0.0.xxx] 2024-03-27 11:46
Чадваргүй, мэдрэмжгүй жолооч олон болсон уу. Хотод хянамгай явах нь чухал.

Бидэнтэй нэгдээрэй