Шууд Chart

Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд маш хүчтэй шороон шуургатай байна

2024-03-27 10:21:58

Өнөөдөр буюу 2024 оны 03-р сарын 27 ны өдрийн 09:40 цагийн байдлаар А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь, А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд маш хүчтэй шороон шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй зам хариуцагч "Дундговь авто зам" ХХК, "АЗММ" ХХК байгууллагууд замын үзлэгийг тогтмол хийж байна.

Та бүхэн шаардлагагүй бол хол замд гарахгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчино уу.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд маш хүчтэй шороон шуургатай байна  
Үзсэн: 1582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй