Шууд Chart

Цахилгааны гэмтлийг засварлахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна

2024-03-27 10:52:02

Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарчээ. 

Тодруулбал, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор цахилгаан тасраад байна. Гэмтлийг засварлахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна.

Энэ цагийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч ажиллаж байна.

Өглөө 08 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна.

Цахилгааны төлбөр, дансны мэдээлэл зэрэг мэдээллийг манай Чатбот, my.tog.mn вэб, цахилгаан хэрэглэгч апп-ээр авах боломжийг ашиглахыг зөвлөе гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. 


Цахилгааны гэмтлийг засварлахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна   
Үзсэн: 1888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
h [127.0.0.xxx] 2024-03-27 16:11
утсаа авахгүй, хариу авч чадахгүй хамаг нэгжээ бардаг. ёстой ямар шулаач гэхээрээ дуудлаганд хариу өгөөгүй бхад нэгж ундаг байнаа
Зочин [127.0.0.xxx] 2024-03-27 13:05
Угаасаа дуудлагаа авдаггүй !!!!!! . Дуудаж байсан ч авдаггүй үнэхээрийн Ул байгууллага !!!!!!!
Зочин [127.0.0.xxx] 2024-03-27 11:44
Үнэнийг хэлэхэд жирийн үед лавлах утас чинь авдаггүй шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй