Шууд Chart

Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

2024-03-27 11:40:57

Цаг агаарын аюултай үзэгдэл болж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 2-р ээлжийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх Аймгийн Онцгой комиссын шийдвэр гарлаа.
 
 
Хөдөө сумдын хувьд нөхцөл байдалдаа тохируулан шуурхай арга хэмжээ авч ажиллахыг сумдын онцгой комисст үүрэг болгожээ. 
 
Аюулт үзэгдэл өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ гэдгийг Цаг уурын байгууллагаас мэдээлж байна.

Цаг агаарын нөхцөл байдал аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн тул 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 18:00 цаг хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр түр хязгаарлалаа. 


Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд автомашины гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа   
Үзсэн: 574 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй