Шууд Chart

Финландын ГХЯ-ны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ТНБ-ийн дарга Ярно Сиряалатай уулзав

2024-03-27 17:17:37

Монгол, Финландын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон.
 
Монгол Улс гуравдагч хөршийн гадаад бодлогын хүрээнд уламжлалт найрсаг харилцаатай Финланд Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгойлон анхаардаг.
 
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан болон боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал яриандаа онцоллоо.
 
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан чухал үүрэгтэй.
 
Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх зургаадугаар сард зохион байгуулна гэж БШУЯ-наас мэдээллээ. 
 

Финландын ГХЯ-ны Гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ТНБ-ийн дарга Ярно Сиряалатай уулзав  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй