Шууд Chart

Финланд улсын Турку их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2024-03-28 08:49:19

Финланд улсын Турку их сургууль нь 1920 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа Боловсрол судлалын чиглэлээр олон улсад тэргүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэрэгжүүлэгч тус улсын ууган сургууль юм.
 
Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Финланд улсын Турку их сургуультай багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, боловсролын салбарын судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, Финланд улстай багш, боловсрол судлаач, оюутан солилцоог эхлүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Финланд улсын Турку их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй