Шууд Chart

Чих, хамар хоолой, сэтгэц судлал, дотор, ерөнхий мэс заслын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийг хэлэлцлээ

2024-03-28 10:46:11

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний зааврыг эрүүл мэндийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан.
 
Энэхүү хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны А/10 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн ээлжит хурал 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Чих, хамар хоолойн салбар зөвлөл, Сэтгэц судлалын салбар зөвлөл, Дотрын салбар зөвлөл, Ерөнхий мэс заслын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийн хэлэлцүүлгийг хийв.
 
Тус хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, магадлагч эмч, Аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн мэргэжлийн эмч нар, ажлын хэсгийн гишүүд оролцлоо гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

 


Чих, хамар хоолой, сэтгэц судлал, дотор, ерөнхий мэс заслын салбар зөвлөлийн боловсруулсан зааврын төслийг хэлэлцлээ  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй