Шууд Chart

“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд танхимын сургалт болов

2024-03-28 11:35:42

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулиас газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх зорилгоор “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр"-ийг тохиолдуулан танхимын сургалт зохион байгууллаа.

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, Шинжлэх Ухааны Академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын Үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч, доктор А.Мөнхсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Л.Тунгалаг, Л.Дагзинмаа нар газар хөдлөлтийн идэвхжил, шалтгаан нөхцөл, гарах сөрөг үр дагавар, хариу арга хэмжээний чиглэлээр мэдээлэл өгсөн юм.

Тус сургалтад Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Ахлагчийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Ахлах сургуулийн нийт 600 гаруй сонсогч, суралцагч хамрагдлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд танхимын сургалт болов  
Үзсэн: 265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй