Шууд Chart

Жолооны улсын шалгалт үргэлжилж байна

2024-03-28 12:00:35

“Жолооны улсын шалгалт” Зэвсэгт хүчний 110 дугаар ангид гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн жолооны сургалтын Хөдөлгөөнт бүлэг Орхон аймагт хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай В, С, М ангиллаар жолооны сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Сургалтад Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн офицер, ахлагч, алба хаагч, хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн нийт 86 алба хаагч хамрагдаж, гуравдугаар сарын 26-ны өдөр онолын шалгалтаа өгөөд байна.

Онолын шалгалтдаа тэнцсэн алба хаагчид дараагийн шалгалтдаа хамрагдана.

Энэхүү сургалтын хөдөлгөөнт бүлэг нь хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаандаа сайн жолооч болох боломжийг олгодог юм гэж ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 


Жолооны улсын шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй