Шууд Chart

Финландын Үндэсний боловсролын агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа

2024-03-28 12:09:44

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ өдрүүдэд Финланд Улсад албан ёсны айлчлал хийж байна.
 
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир Финландын Үндэсний боловсролын агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Тус агентлагийн Олон улсын хамтын ажиллагааны захирал Саму Сейтсало үйл ажиллагааны чиглэл, яам болон агентлаг, орон нутгийн боловсролын байгууллагуудын чиг үүргүүдийн талаар мэдээлэл хийлээ.
 
Финландын Үндэсний боловсролын агентлагт дээд боловсролоос бусад бүх түвшний боловсролын асуудал хамаардаг. Үндэсний цөм хөтөлбөрийг туршиж, боловсруулах, сайжруулах, олон улсын хамтын ажиллагаа, нэгдсэн мэдээллийн санд тулгуурласан оюутан сурагчдад дэмжлэг үзүүлэх /платформ хөгжүүлэх/ зэрэг чиг үүргүүдийг хариуцдаг. Үндэсний цөм хөтөлбөрт тулгуурлан орон нутаг өөрийн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлдэг байна.
 
Боловсролд AI технологи нэвтэрч байгаатай холбогдуулан энэхүү шилжилтийн үеийг даван туулах, нэн ялангуяа энэхүү шилжилтэд багшийг бэлтгэх чиглэлд түлхүү анхаарч байгаагаа танилцууллаа. Мөн сургуульд бэлтгэх нэг жилийг хоёр жил болгох туршилтын үр дүнгээ хуваалцлаа гэж БШУЯ-наас мэдээллээ. 

Финландын Үндэсний боловсролын агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй