Шууд Chart

Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, таниулах арга хэмжээг зохион байгууллаа

2024-03-28 16:24:23

УИХ-ын 2023 оны Намрын чуулганаар батлагдсан Хүүхэд хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг танилцуулах, сурталчлах ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, сумдын Хамтарсан багийн гишүүд, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнууд болон хүүхэд хамгааллын баг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эцэг эхийн зөвлөл, хүүхдүүдийн төлөөлөл зэрэг 500 гаруй хүнийг танхимаар болон цахимаар хамруулан уулзалт зохион байгууллаа.
 
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга нэгдүгээр сард батлагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор дагалдан 14 хууль батлагдаж, дагаж мөрдөх 36 дүрэм, журмыг боловсруулж байна.
 
Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээж, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн энэ үеэр хуулийг дагалдан батлагдах дүрэм, журамд тусгах зорилгоор оролцогчдын саналыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
 
Мөн уг арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед оролцож хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнийн талаар танилцууллаа.
 
Арга хэмжээний төгсгөлд Нийгмийн хамгааллын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан зарим Нийгмийн ажилтнуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын Тэргүүний ажилтан, Жуух бичиг-ээр шагнан урамшууллаа.
Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2024 оны 09-р сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.

 


Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах, таниулах арга хэмжээг зохион байгууллаа  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй