Шууд Chart

Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ

2024-03-28 17:32:45

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, газар хөдлөлтийн хор хөнөөл, аюул заналыг нийт иргэдэд таниулах зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалт боллоо.

Дадлага сургуулилалтыг нийслэл, дүүрэг, орон нутаг дахь Онцгой байдлын байгууллага гардан зохион байгуулав. 

Онцгой байдлын ерөнхий газраас энэ жилийн хувьд боловсролын байгууллагын нийт багш ажилтан, оюутан, сурагч нийлээд 1.5 сая, мөн төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч 500 мянга нийт хоёр сая иргэнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийгөө хамгаалах аргыг таниулах зорилго тавьж ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ   
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй