Шууд Chart

НҮБ-ын ЕНБД-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элчийг хүлээн авч уулзав

2024-03-29 14:26:40

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан Тусгай элч Жан Тодыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяныг Монгол Улсад өрнүүлэн, улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх зам хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгаад талархал илэрхийлэв.

Тусгай Элч Ж.Тодт Монгол Улсын замын аюулгүй байдлын нөхцөл байдлыг дээшлүүлэх шаардлага байгааг онцолж, НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аян нь энэ чиглэлд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгааг тэмдэглэв.

Тусгай элч Ж.Тодт энэ 3 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэлхий нийтийг хамарсан аяны нээлтийн дугуй ширээний уулзалтад оролцож, мөн Зам, тээврийн хөгжлийн яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам болон Улаанбаатар хотын удирдлагатай уулзахаар төлөвлөж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


НҮБ-ын ЕНБД-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан тусгай элчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй