Шууд Chart

Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ

2024-03-29 15:38:02

Хүнд үйлдвэрийн салбарын хүний нөөцийн бодлогын хүрээнд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын РУСАЛ компани болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичгийг 2023 оны есдүгээр сард байгуулсан.
 
Энэ хүрээнд Сибирийн холбооны их сургуульд 2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын ангид суралцахаар 9 оюутан шалгарлаа.
 
Тэд металлургич, технологийн процесс, үйлдвэрлэлийн автоматжуулалт /металлургийн салбарт/, материалын шинжлэх ухаан, материалын технологи, хөдөлмөр хамгаалалт, байгаль орчны аюулгүй ажиллагааны чиглэлээр суралцана. 
 
ОХУ-ын РУСАЛ компани нь сар бүрийн тэтгэлэг, оюутнуудын сургалтын төлбөр, байрны зардал, эрүүл мэндийн даатгал, ирж очих зардлыг хариуцахаас гадна өвлийн хувцас олгох юм.
 
Тэтгэлэгт шалгарсан 9 оюутантай УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат уулзан амжилт хүсэж, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Красноярск хотыг зорих гэж буй оюутнуудад онгоцны тийзийг гардуулан өглөө гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 
 

Хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-д бэлтгэнэ  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
багш [127.0.0.xxx] 2024-03-29 19:51
Сайхан мэргэжилтнүүд болно доо, азтай хүүхдүүдэд баяр хүргэе, маш сайн сураарай. Орос багш нар чин сэтгэлээсээ шавьдаа ханддаг, гайхалтай хүмүүс билээ.

Бидэнтэй нэгдээрэй