Шууд Chart

БНСУ-ын MBC телевизтэй “Хөх баавгай” хөтөлбөрт хамтран ажиллана

2024-03-30 08:55:31

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг БНСУ-ын MBC телевизийн захирал Ан Хёнг Жун болон албан төлөөлөл хүлээн авч, шинээр эхлүүлж буй “Кимбабны түүх” баримтат киноны төслийг танилцууллаа.

Уг төслийг Монголын аялал жуулчлалын салбартай уялдуулах, хамтран ажиллах талаар санал солилцов.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогод Хөвсгөл аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Иймд орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг аяллын жимээр худалдаалах, нутгийн брэнд хөгжүүлэхэд “MBC телевиз”-ийн “Кимбабны түүх” баримтат киноны хүрээнд нутгийн онцлогт тулгуурласан “Хөх баавгай кимбаб” шинэ бүтээгдэхүүн гаргаж, хамтран ажиллахаар тохиролцлоо.

“Хөх баавгай” төслийг Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй хамтран хэрэгжүүлж байна.

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Ууганбаяр болон албаны хүмүүс оролцлоо гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 


БНСУ-ын MBC телевизтэй “Хөх баавгай” хөтөлбөрт хамтран ажиллана  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй