Шууд Chart

Угаарын хий хордлогоос сэрэмжлүүлж байна

2024-03-30 09:26:34

Иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг авна уу.

-Яндангийн цонолт, халалтаас хамгаалах - Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийн цонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байх.

-Үнс нурмаа ил задгай асгахгүй байх - Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.

-Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх - Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. 


Угаарын хий хордлогоос сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй