Шууд Chart

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин өглөө

2024-03-30 10:19:50

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллах үеэрээ туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон "Toyota Land qruiser 76" загварын автомашиныг хүлээлгэн өглөө.

Засгийн газар, УОК-оос хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгын хүрээнд хөдөө орон нутгийн шаардлагатай албан газруудын парк шинэчлэлийг иж бүрэн хийхээр хөрөнгийг нь шийдвэрлэсэн юм.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2020 оноос хойш парк шинэчлэлд зориулж туулах чадвар сайтай гурван автомашиныг шийдвэрлэж, олгоод байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин өглөө  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй