Шууд Chart

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагаар ажиллана

2024-04-01 09:31:03

Өнөөдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагийн горимд шилжүүллээ.
 
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн.
 
Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа барааны эргэлт сайжирч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ.
 
Мөн оргил ачааллын үед том оврын автомашины дараалал багасаж, тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурах ач холбогдолтой гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр өнөөдрөөс 24 цагаар ажиллана  
Үзсэн: 601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй