Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.08.24/

2014-08-24 08:12:54

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 24. Ням гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 29. Адъяа гараг. Үнэг одтой,  7 улаан мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран  6 цаг 06 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)

Стресстэй өдөр. Бизнес уулзалтад бүх хүмүүс өөр өөрийнхөө талд гэрээ хэлэлцээрийг нааштай болгох гэж зүтгэн таны бухимдлыг хүргэнэ. Иймэрхүү хүмүүсээр хүрээлүүлсэн байхад таны мэдрэмж дарамтад орох болно, гэхдээ заримдаа өрсөлдөөн гэдэг бол тоглоомын нэр. Энэ бол бизнесийн мөн чанар юм. Таны зан чанартай тохирохуйц газар дахин боловсрол олж авах талаар бодож эхэлж магадгүй. Энэ тухайгаа хайрттайгаа зөвлө.

 

  Үхэр (4/20-5/20)

Хүнд цаг үе. Дотны хүнтэйгээ харьцах харьцааны шийдэгдээгүй асуудлууд ихээхэн цаг хүч шаардана. Од эрхэс туршилт хийхгүй байхыг зөвлөж байна. Зөвхөн шалгарсан арга барилаараа ажилла. Эрүүл мэнд бага зэрэг муудах магадлалтай тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Эрт унтаж амрахыг хичээ.

 

 

 

Хамтатгах (5/21-6/21)

Хүлээцтэй байх өдөр. Хаанаас нь хийж эхлэхээ мэдэхээргүй маш олон зүйлс таныг хүлээж байна. Өөрийн чадвартаа санаа зовож байгаа бол өөрчилж эхэл. Та чадах бүхнээ хийнэ. Таны хамтран амьдрагч өөр хүмүүстэй уулзаж байгаа мэт санагдаж магадгүй. Яаран дүгнэлт хийлгүйгээр өөрийн бодлоо хэлж, түүнээс асуу. Таны төсөөлж байснаас ч энгийн тайлбар өгч магадгүй. Та өөрөө асуудлыг бий болгоно. Сайн амар.


 

  
Мэлхий  (6/22-7/22)   

Зоригтой өдөр. Хэрэгжүүлж буй төсөлдөө өөрийн ургуулан бодох чадвараа ашигла. Жүжигчин болон зураач найзындаа зочлох нь танд хүсдэг зүйлээ хийх урам зоригийг өгнө. Хайртыгаа үзвэрт урьж, харилцаагаа романтик болго. Энэ өдөр аливаа хуурмаг зүйлд орооцолдох хэрэггүй.

 

 

 

   Арслан (7/23-8/22)   

Завгүй өдөр. Өнөөдөр та чөлөөт цагаа олон нийтийн ажилд оролцож өнгөрүүлнэ. Хэрвээ танай гэр бүл айлд зочлох гэж байсан бөгөөд таны ажлаас болоод бүтэлгүйтвэл тэд сэтгэлээр их унана. Гэхдээ хэрвээ та энэ ажилд оролцохгүй бол өчнөөн боломж алдана гэдгээ та мэдэж байгаа. Буяны болон сайн дурын үйл ажиллагаанууд таны урьд нь төсөөлж ч байгаагүйгээр хүрээг тэлж өгнө.

 


 

Охин (8/23-9/22)   

Мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай тулгарч байна. Зөвхөн хэн нэгний хүссэнээр төлөвлөгөөний дагуу явах нь зөв зүйл биш учраас өөрийнхөөрөө бай. Эцсийн дүндээ чи өөрийнхөө гаргасан шийдвэрт хариуцлага хүлээнэ. Нөхцөл байдлын дунд үнэн бодит байдлыг ялгах хүндрэлтэй байх болно.


 

 Жинлүүр (9/23-10/22)   

Таны их стрессээс болж ямар ч үндэслэлгүй айдас түгшүүр энэ өдрийг чинь бусниулж магадгүй. Хэрвээ та том хэмжээний зүйл худалдаж авахыг хүсч байгаа бол яг одоо хүлээгээд байх хэрэггүй. Та юу ч хийсэн бай битгий эргэлз, өөрийн сонирхолд нийцсэн зүйлд мөнгөө зар. Маргааш магадгүй та шал өөр ч зүйл сонирхох юм бил үү. Хэрвээ мөнгө асуудал хэвээр байвал дараа нь мөнгө олох чадвар дээрээ ажилла.

 




Хилэнц (10/23-11/21)   

Тууштай өдөр. Та аялалаар явахаар сэтгэл шулуудна. Тэгвэл шууд л тасалбараа худалдаж аваад энэ санаагаа хэрэгжүүл. Танихгүй хэн нэгэнтэй болзох бол энэ нь таны бодож байснаас хамаагүй дээр байж удаан хугацааны харилцаа үүсэх магадлал өндөр байна. Хэрвээ ямар нэгэн чухал ажил эхлүүлж байгаа бол та энэ ажлынхаа талаар мэдээлэл цуглуулах ажилтай болох нь.

 

 


 Нум (11/22-12/21)   

Зөн совингоо сонсч, асуудлаас зайлсхийх хэрэгтэй. Бүтээлч зүйл хийх авьяас билэг хэрэгтэй бол бодол санаа тань өргөжинө. Cap бумбын ордонд орж байгаа тул секс дур хүсэл өснө. Үүнийг даван туулах замыг ол. Хосууд хайр сэтгэлийн холбоогоо өргөжүүлж чадах бол, ганц бие залуус өөрийн хайж буй тохирохуйц хүнтэй уулзана.

 

 

 

Матар (12/22-1/19)   

Амлалт бүхий өдөр. Бүтэн өдрийн турш амлалтаар дүүрэн байна. Бүтээмж өснө. Өнөөдөр хайртай хүнтэйгээ илүү их ойлголцон гэртээ урихад тааламжтай өдөр. Бизнесийн хамтрагчтай холбоотой санхүүгийн асуудлууд амархан шийдэгдэнэ. Бүрэнхий болох үеэр хэдэн асуудлууд сөхөгдөх бөгөөд боломжтой цаг иртэл нь хойш нь тавьсан нь дээр.


 


  Хумх (1/20-2/18)   

Заль мэхэнд автагдаж магадгүй. Далай ван гараг сугартай нэгдэж ажил амралтын хил хязгаарыг арилгана. Өөр зүйл хийн ажлын цагаа үрнэ. Сэжигтэй ажиллагаа, зальтай борлуулагч танд асуудал авчирч магадгүй. Их мөнгөтэй холбоотой чухал шийдвэрийг энэ өдөр хэлэлцэх хэрэггүй. Бүх зүйл тодорхой болохыг хүлээ. Ажил дээр бусдын бүдүүлэг авир таныг бухимдуулна. Энэ талаар даргадаа мэдэгдэж, энэ мэтээр доромжлуулж чадахгүйгээ хэл.
 



  Загас (2/19-3/20)

Эргэн тойрондоо байгаа сайн сайхан эрч хүчийг зөв зохистойгоор ашигла. Өдөр тутмын зүйлүүдээсээ хөндийрч дэлгүүр хэсэх нь таатай байх болно. Найз нөхөд болон ойр дотныхонтойгоо гадуур зугаал. Гадаад төрхөндөө анхаарах, үсний засалтаа өөрчлөх, массаж хийлгэх зэрэг нь таны сэтгэл санааг сэргээх болно.

 


Өнөөдрийн зурхай /2014.08.24/  
Үзсэн: 1116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй